Ажилтан сонгон шалгаруулах үе шат
-
I үе шат - Нээлттэй ажлын байр зарлах
Бид нээлттэй байгаа ажлын байруудыг цаг тухайд нь biznestwork.mn, unegui.mn, facebook болон компанийн цахим хуудас зэргүүдээр олон нийтэд нээлттэй зарладаг.
-
II үе шат - Анкетын сонгон шалгаруулалт
Анкетын шалгаруулалтыг хүний нөөцийн албаны зүгээс ажил горилогчдын бүрдүүлсэн материалаас анализ, тодруулга хийн шалгаруулалтыг явуулна.
-
III үе шат - Ажлын ярилцлага
Анкетын шалгаруулалтанд тэнцсэн хүмүүстэй хүний нөөцийн мэргэжилтэн утсаар холбогдож , эхний шатны ярилцлагыг товлоно. Эхний шатны ярилцлагыг хүний нөөцийн менежер хийнэ.
-
IV үе шат - Мэдлэг, мэргэжилийн ур чадварыг шалгах тест
Эхний шатны ярилцлаганд тэнцссэн ажил горилогчоос тухайн ажил мэргэжлээс шалтгаалан ур чадварыг тогтоох тест авна.
-
V үе шат - Удирлагатай хийх ярилцлага
Ярилцлага, сорилд хангалттай оноо авсан ажил горилогч нь харъя нэгжийн дарга болон хүний нөөцийн албаны даргатай уулзалт ярилцлага хийнэ
-
VI үе шат - Шийдвэр гаралт
Ажилтан сонгон шалгаруулсан баг шалгаруулалтын талаар санал дүгнэлтээ компанийн удирдлага /Ерөнхий захирал, Гүйцэтгэх захирал/-д танилцуулан зохих шийдвэр гаргуулна.
-
VII үе шат - Холбоо барих
Компанийн удирдлагаас шийдвэр гарсны дараа тэнцсэн ажил горилогчийн холбоо барих мэдээллийн дагуу утсаар мэдэгдэж цаг товлон гэрээ байгуулагдана.
-
Туслах ажилтан
Үндсэн үүрэг: Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргүүдийн дагуу гүйцэтгэх. Тавигдах шаардлага: Тууштай ажиллах Эерэг, зөв хандлагатайБагаар болон бие даан ажиллах чадвартайТухайн мэргэжлээр ажиллаж байсан туршлагатайТухайн чиглэлээр мэргэжлийн сургууль төгссөн, мэргэжлийн үнэмлэхтэй бол давуу тал болно. Нэмэлт шаардлага: Хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх.