Барилга угсралт

Манай улсын нийгэм эдийн засгийн тогтолцоо шилжихтэй зэрэгцэн "ЗАГ" компани нь 1991 онд Монгол улсын барилгын салбарын ууган компаниудын нэг болон байгуулагдаж байсан түүхтэй. Өнгөрсөн хугацаанд бизнесээ өргөжүүлэн тэлж барилгын материал үйлдвэрлэл, боловсрол, уул уурхай, аялал жуучлалын салбарт нийт 6 охин, 2 хөрөнгө оруулалттай компани, 800 орчим ажилтан албан хаагч бүхий Монгол улсын томоохон групп компани болон өргөжөөд байна. Компани өргөжин тэлэхийн хэрээр нийгмийн хариуцлагаа илүү ухамсарлаж боловсрол, эрүүл мэнд, спорт, урлагийн салбарт олон үйл ажиллагаа, арга хэмжээнд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна. Өдгөө 28 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй манай компани нь байгуулагдсан нийт 500 гаруй барилга объектын угсралт, гадна дотор засал, засвар шинэчлэлийн хийж гүйцэтгэн, захиалагч хэрэглэгчийн хүсэлтиын дагуу сүүлийн үеийн архитектор дизайны шийдэл бүхий барилгыг өндөр түвшинд бүтээн босгож 4500 гаруй айлыг орон сууцжуулаад байна. Цаашид бид үйл ажиллагааныхаа цар хүрээг улам өргөжүүлэн тэлж, гадны зах зээлд өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ болон чадварлаг боловсонхүчин бэлтгэн нийлүүлж, улсын төсөвт оруулах хувь хэмжээгээ өсгөх, мөн ажилтан албан хаагчдынхаа тоог нэмэгдүүлж, нийгмийн хариуцлага дээдлэн ажиллах болно. 

Манай охин компани болох "ЗАГ ИНЖЕНЕРИНГ" ХХК нь 2014 онд байгуулагдсан. Бид барилга угсралт болон барилгын материал үйлдвэрлэл, хүнд машин механизмын түрээс, ачаа тээвэр зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Өнөөгийн байдлаар бид Хан-Уул дүүрэгт буй "Соёлын өвийн төв"-ийн барилга, Чандманийн аманд баригдаж буй тансаг зэрэглэлийн орон сууцны "Хийморь хотхон" зэрэг төслүүд дээр ажиллаж байна. Мөн өмнөговь аймагт байрлах "Оюу толгойн" төслүүд дээр хувь нэмэр оруулж, тасралтгүй 10 жил хамтран ажиллаж байна. Бид ажилчдынхаа гүйцэтгэлийг шударгаар үнэлэн, өрсөлдөхүйц цалиын урамшуулалаар хангаж, мэдлэг чадварыг хөгжүүлэхийг зорин, бизнесийн орчинд шударга, ил тод зарчмыг баримталж, 2018 онд 2,060,042,780 төгрөгийн татварыг улсын санд төвлөрүүлэн эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна. "ЗАГ ИНЖЕНЕРИНГ" ХХК нь ажилчдынхаа эрүүл мэндэд анхаарч, аюул осолгүй, байгаль хүрээлэн орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулахыг ямагт нэн тэргүүнд тавьдаг. Иймд бид 2017 оны 1-р сарын 16-аас MNS OHSAS 18001:  2012 болон MNS ISO 9001:2016 стандартуудыг нэвтрүүлж үйл ажиллагаа эхлүүлээд байна.