Барилга

Манай компани нь 27 жилийн мэдлэг туршлагыг эзэмшсэн чадварлаг албан хаагчидтай ба 2014 онд "Заг инженеринг" ХХК байгуулсан. Бид барилга угсралт болон барилгын материал үйлвэрлэл, хүнд машин механизмын түрээс, ачаа тээвэр зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. 

Өнөөгийн байдлаар бид Хан-Уул дүүрэгт буй "Соёлын өвийн төв"-ийн барилга, Чандманийн аманд баригдаж буй тансаг зэрэглэлийн орон сууцны "Хийморь хотхон" зэрэг төслүүд дээр ажиллаж байна. 

Бид ажилчдынхаа гүйцэтгэлийг шударгаар үнэлэн өрсөлдөхүйц цалин урамшуулалаар хангаж, мэдлэг чадварыг хөгжүүлэн зорин, бизнесийн орчинд шударга, ил тод зарчмыг баримталж, 2018 онд 2,060,042,780 төгрөгийн татварыг улсын санд төвлөрүүлэн эх орныхоо хөгжилд хувь нэмрээ орулсаар ирсэн билээ.

Заг инженеринг ХХК нь ажилчдынхаа эрүүл мэндэд анхаарч, аюул осолгүй, байгаль хүрээлэн буй орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулахыг ямагт нэн тэргүүнд тавьдаг.  Иймд бид 2017 оны 1-сарын 16-аас MNS OHSAS 18001; 2012 болон MNS ISO 9001:2016 стандартуудыг нэвтрүүлэх үйл ажиллагаа эхлүүлээд байна.