Танилцуулга

Манай улсын нийгэм эдийн засгийн тогтолцоо шилжихтэй зэрэгцэн “ЗАГ” компани нь анх 1991 онд Монгол Улсын барилгын салбарын ууган компаниудын нэг болон байгуулагдаж байсан түүхтэй. Өнгөрсөн хугацаанд бизнесээ өргөжүүлэн тэлж барилгын материал үйлдвэрлэл, боловсрол, уул уурхай, аялал жуулчлалын салбарт нийт 300 орчим ажилтан албан хаагч бүхий Монгол улсын томоохон групп компани болон өргөжөөд байна. Компани өргөжин тэлэхийн хэрээр нийгмийн хариуцлагаа илүү ухамсарлаж боловсрол, эрүүл мэнд, спорт урлагийн салбарт олон үйл ажиллагаа, арга хэмжээнд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна. Өдгөө 28 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй манай компани нь байгуулагдсан цагаасаа хоош нийт 500 гаруй барилга объектын угсралт, гадна дотор засал, засвар шинэчлэлийн ажлыг гүйцэтгэн, захиалагч хэрэглэгчийн хүсэлтийн дагуу сүүлийн үеийн архитектор дизайны шийдэл бүхий барилгыг өндөр түвшинд бүтээн босгож 4500 гаруй айлыг орон сууцжуулаад байна. Цаашид бид үйл ажиллагааныхаа цар хүрээг улам өргөжүүлэн тэлж, гадны зах зээлд өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ болон чадварлаг боловсон хүчин бэлтгэн нийлүүлж, улсын төсөвт оруулах хувь хэмжээгээ өсгөх, мөн ажилтан албан хаагчдынхаа тоог нэмэгдүүлж, нийгмийн хариуцлагаа дээдлэн ажиллах болно.

Эрхэм зорилго & Үнэт зүйл

Эрхэм зорилго

Бид ирээдүйг бусдаас нэг алхмын түрүүнд харж, салбараа манлайлдаг, хүн амыг тав тухтай орон сууц, үйлдвэр үйлчилгээг дээд зэргийн чанартай барилга байгууламжаар хангадаг, мэргэшсэн ажилтнуудаа эрхэмлэн дээдэлж, насан туршдаа тасралтгуй суралцах, манлайлах нөхцөл бүрдүүлдэг, барилгын материалын багц үйлдвэр бүхий дотоод, гадаадын зах зээлд өрсөлдөх чадвартай, шинийг санаалагч компани байна.

Алсын хараа
Бид ХҮН таны мөрөөдөлдөө хүрэх гүүp болж, сэтгэшгүйг сэтгэж бүтээнэ.
Уриа үг
Өнөд орших өвийг бүтээнэ.

Захирлын мэндчилгээ

Эрхэм хүндэт харилцагч, хамтран ажиллагч та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Манай компани 1991 онд Заг пүүс нэртэйгээр байгуулагдаж, Монгол Улсын барилгын салбарын ууган компаниудын нэг болон үйл ажиллагаагаа эхэлж байсан түүхтэй. Өнгөрсөн хугацаанд бид харилцагч нартаа хамгийн шилдэг технологийн шийдэл бүхий чанартай орон сууцыг барьж байгуулан, найдвартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд ханган нийлүүлэхийг эрхэм зорилтоо болгосоор ирсэн.

Манай компанийн бүтээн байгуулсан болон гаргасан ололт амжилт бүхэн чадварлаг сайн ажилчдын нөр их хөдөлмөр, үнэнч хэрэглэгчид та бүхний итгэл найдварын үндсэн дээр тогтож байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. Бид цаашдаа ажилчдаа урамшуулж, сурч мэргэшихэд нь улам дэмжин ажиллах, хэрэглэгчиддээ чанартай бүтээгдэхүүнийг түргэн шуурхай хүргэхийн зэрэгцээ Монгол улсын хөгжил цэцэглэлтийн түүхэн цаг үетэй хөл нийлүүлэн үйл ажиллагааны чиглэлээ өргөжүүлэн, бизнесийн цар хүрээгээ тэлэх зорилт тавин ажиллаж байна. Манай хамт олонд итгэл найдвар хүлээлгэн хамтран ажиллаж байгаа та бүхэндээ талархал илэрхийлэн цаашид бидэнтэй хамтран ажиллахыг хүссэн хэрэглэгч, захиалагч та бүхний ажил үйлс бүтэмжтэй байж, ажлын үр дүн өгөөжтэй байхын ерөөлийг дэвшүүлье.

Удирдлагын баг

Түүхэн замнал

Заг Группын Түүхэн замнал

1990 онд Монгол орны зах  зээлийн харилцаанд шилжих энэ шилжилтийн эхэн үеэр тус компани УБ хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 17-р тогтоолоор БЗНТретрээс салж Заг Пүүс нэртэйгээр 1991 оны 02 сарын 1нд Барилга Байгууламжийн их засвар шинэчлэлтийн ажил гүйцэтгэх, худалдаа хийх чиглэлээр нийт 70 ажилчин үүнээс 8 нь удирдах ажилтантайгаар анх байгуулагдсан билээ.

Сорилтууд