Б.Нэмэхбаатар

“Заг” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Нэмэхбаатар нь Политехникийн дээд сургуульд Барилгын инженер мэргэжил, ОХУ–ын Иркутск Удирдлагын институтад Удирдлагын менежерийн боловсрол тус тус  эзэмшсэн МУ-ын барилгын зөвлөх инженер, Гавьяат барилгачин  цолтой.

Тэрээр хөдөлмөрийн гараагаа Монросцветсментийн ажилчин, ахлах машинчаар эхлүүлэн дараагаар нь Улаанбаатар хотын барилга засварын нэгдсэн трестэд инженер, Ерөнхий инженерээр ажиллаж байгаад 1991 онд барилгын салбарын анхдагч аж ахуйн нэгжүүдийн нэг болох  “Заг “ компанийг  үүсгэн байгуулж удирдан одоог хүртэл Ерөнхий захирлаар ажиллаж байгаа. Түүний үүсгэн байгуулсан “Заг” ХХК нь барилгын салбарт тогтвортой хөгжин тэргүүлэхээс гадна худалдаа, уул уурхай боловсрол, аялал жуулчлалын салбарт  үйл ажиллагаа явуулсан охин компаниудаар бизнесийн хүрээгээ тэлж  өдгөө үндэсний бүтээн байгуулагч групп компани болж өргөжөөд байна.