Захиралын мэндчилгээ

Эрхэм хүндэт харилцагч, хамтран ажиллагч та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Манай компани 1991 онд Заг пүүс нэртэйгээр байгуулагдаж, Монгол Улсын барилгын салбарын ууган компаниудын нэг болон үйл ажиллагаагаа эхэлж байсан түүхтэй. Өнгөрсөн хугацаанд бид харилцагч нартаа хамгийн шилдэг технологийн шийдэл бүхий чанартай орон сууцыг барьж байгуулан, найдвартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд ханган нийлүүлэхийг эрхэм зорилтоо болгосоор ирсэн.

Манай компанийн бүтээн байгуулсан болон гаргасан ололт амжилт бүхэн чадварлаг сайн ажилчдын нөр их хөдөлмөр, үнэнч хэрэглэгчид та бүхний итгэл найдварын үндсэн дээр тогтож байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. Бид цаашдаа ажилчдаа урамшуулж, сурч мэргэшихэд нь улам дэмжин ажиллах, хэрэглэгчиддээ чанартай бүтээгдэхүүнийг түргэн шуурхай хүргэхийн зэрэгцээ Монгол улсын хөгжил цэцэглэлтийн түүхэн цаг үетэй хөл нийлүүлэн үйл ажиллагааны чиглэлээ өргөжүүлэн, бизнесийн цар хүрээгээ тэлэх зорилт тавин ажиллаж байна. Манай хамт олонд итгэл найдвар хүлээлгэн хамтран ажиллаж байгаа та бүхэндээ талархал илэрхийлэн цаашид бидэнтэй хамтран ажиллахыг хүссэн хэрэглэгч, захиалагч та бүхний ажил үйлс бүтэмжтэй байж, ажлын үр дүн өгөөжтэй байхын ерөөлийг дэвшүүлье.