Зорилго

Бид хүний нөөцийн бодлогоороо ажилтан бүрийн авъяас чадвар, нөөц боломжуудыг нээн илрүүлж хөгжүүлэх, ажилтнуудаа улам чадавхжуулах, сургаж хөгжүүлэх, ажлын гүйцэтгэлийг үнэлэх, зах зээлд өрсөлдөхүйц цалин урамшуулал, хөнгөлөлт хангамжийг олгох, шударга, эрх тэгш, эерэг таатай орчинг бий болгож компанийн эрхэм зорилго, алсын хараа стратeги төлөвлөгөөнд тулгуурлан компанийн хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, судалж сонгох, ажилд томилох, сургаж хөгжүүлэх, ажлын гүйцэтгэлийг үнэлэх, урамшуулах, ахлах болон мэргэжлийн ажилтнуудын тогтвортой үйл ажиллагааг хангах зорилгоор тэдгээрийн албан тушаалыг залгамжлах хүмүүсийг тодорхойлох, албан тушаалд сэлгэж ажиллуулах зэрэг хүний нөөцтэй холбоотой үйл ажиллагааг зохицуулах үйл ажиллагааг чиглэл болгон ажиллаж байна.

Манай компанид олон зуун чадварлаг залуусын төлөөлөл ажиллаж, барилгын салбарын хөгжилд томоохон хувь нэмэрээ оруулж явна.

“Заг” Группийн ололт амжилтын гол хүчин зүйлийн нэг нь МАНАЙ АЖИЛТНУУД юм.

Цаашид барилга, уул уурхай болон бусад салбартаа хүний нөөцийн чадавхиараа тэргүүлэгч, шинэ, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээгээр анхдагч байхыг эрмэлзэж салбартаа тэргүүлэхийн зэрэгцээ нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулдаг нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч “Шилдэг ажил олгогч” жишиг байгууллага болох зарчмыг удирдлага болгон ажиллаж байна.

“3аг” Группийн нь өөрийгөө сорин өсөж хөгжихийг эрмэлзэж буй Монгол улсын ирээдүй болсон залуус, оюутнууд, чадварлаг мэргэжилтнүүдэд манай компани үргэлж нээлттэй байдаг.