Нийгмийн хангамжийн бодлого

ХӨНГӨЛӨЛТ

Ажилчиддаа хоол, гар утасны хөнгөлөлтийг эдлүүлж, шаардлагатай тохиолдолд албан ажилд ашиглах зорилгоор унаа, машинаар хангадаг.

ДААТГАЛ

Ажилчидаа Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулдаг

ЭРҮҮЛ МЭНД

Ажилтнуудынха эрүүл мэндэд анхаарч жилд нэг удаа эмнэлгийн иж бүрэн үзлэг шинжилгээнд хамруулдаг.

ТЭТГЭМЖ, ТУСЛАМЖ

Ажилтнуудынхаа нийгмийн асуудалд анхаарч амьдарлын гачигдал, баярт үйл явдлуудад тодорхой хэмжээний мөнгөн тэтгэмж, тусламжийг олгодог.

ЦАЛИНГИЙН ЗЭЭЛ

Санхүүгийн хэрэгцээнд зориулан Голомт банкнаас цалингийн зээл авах боломжийг бүрдүүлдэг.

ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛ

Ажилчидынхаа нийгмийн хэрэгцээнд нийцүүлэн идэвхи, санаачлагатай ажиллаж буй ажилчидаа хөнгөлөлттэй орон сууцны зээлэнд хамруулдаг.

СПОРТ ЗААЛ

Техник технологийн дээд сургуультай хамтран Баасан гариг бүр спорт зааланд тоглох боломжийг бүрдүүлдэг.

ШАГНАЛ УРАМШУУЛАЛ

Оны эцэст бүх ажилчдын ажлын гүйцэтгэлийг үнэлж, шилдэг ажилчидыг шалгаруулж гадаадад аялах эрх болон мөнгөн ба мөнгөн бусаар шагнаж урамшуулдаг.

ОЛОН НИЙТИЙН АРГА ХЭМЖЭЭ

Ажилчид хоорондын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор цасны баяр, уламжлалт цагаан сарын золголт, спортын арга хэмжээг зохион байгуулдаг.