Техник технологийн сургууль

Тус сургууль анх БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1984 оны 49-р тогтоолоор "Барилгын техник мэргэжилийн 5 дугаар дунд сургууль" нэртэйгээр байгуулагдаж улмаар 1999 онд "Техник-Технологийн коллеж", 2012 онд "Техник-технологийн коллеж", 2012 онд "Техник технологийн дээд сургууль" болон зохион байгуулагдсан. 

2006 оноос менежментийн хувьчлалаар хувийн өмчит сургалтын байгууллага болсон ба эдүгээ 35 дахь жилдээ сургалтын үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж "Техник технологийн дээд сургууль"-ийн дэргэд Техник технологийн политехник коллеж, "Монгол Коосен Технологийн коллеж"-ийг байгуулан нийт 200-аад багш ажилтан, 2000 гаруй Оюунтантай дээд болон мэргэжлийн боловсролын сургалтыг шаталсан хэлбэрээр зохион байгуулж байна. Хөдөлмөрийн зах зээлд нийт 15000 гаруй инженер, техникийн мэргэжилтэй ажилтаныг бэлтгэн гаргасан. Төгсөгчдийн ажил эрхлэлтийн хувь 80% байна.

ТТПК-ийн суралцагчид "Дэлхийн ур чадвар-2015", "Дэлхийн ур чадвар-2017", "Дэлхийн ур чадвар-2019" тэмцээнд тус гагнуур, мужаан, тогооч мэргэжлээр эх орноо төлөөлөн оролцож 2 жил дараалан үндэсний шилдгээр шалгарч, медальт байранд шалгарсан.

Тус сургууль дотоодын 100 гаруй ААН болон Япон улсын Токиогийн ШУ-ны их сургууль,Томокомой, Синдай, Нагаока, Салежио Коосен сургууль, Чибагийн технологийн их сургууль, Шибаура Технологийн дээд сургууль, Австралийн Холмесглен их сургууль, ОХУ-ын Москва хотын Үндэсний судалгааны барилгын их сургууль, Буриадын Улаан-үүд хотын Ойн аж үйлдвэрийн коллеж, Инженерийн сурган хүмүүжүүлэх коллеж, БНСУ-ын Дунг И Технологийн дээд сургууль, БНХАУ-ын Дунг И Технологийн дээд сургууль, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ажил мэргэжлийн дээд сургуультай хамтран ажилладаг. Олон улсын байгуулагуудаас Филиппиний Коломбын төлөвлөгөөний хүний нөөцийн коллеги, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, олон улсын каритас Чех байгууллага, Сасакава Энхтайваны сан, Австралийн Олон улсын хөгжлийн агентлаг зэрэг байгуулагуудтай хамтран ажиллаж байна.