Төслийн танилцуулга

Манай хамт олон 25 жилийн хугацаанд Монгол улсын хэмжээнд нийт 176,160 мкв талбайг хамрах барилга угсралт, засвар шинэтгэлийн ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Энэ нь улс орны хөгжил цэцэглэлтэнд чамлахааргүй хувь нэмэр оруулсан их бүтээн байгуулалтын ажил болсон гэдэгт итгэлтэй байна. Бид 2013 оноос хойш нийт 1.2 га талбай бүхий газарт 35 айлын таунхаусаас бүрдэх “Хийморь” цогцолбор хотхоныг барьж эхлүүлээд байгаа ба одоогийн байдлаар уг төсөл нь 90 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Мөн 2015 оноос Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Оюу Толгой төслийн Цэвэр усны хангамжийн ажлыг гүйцэтгэсэн.