Удирдлагын баг

Б.Нэмэхбаатар

"Заг групп"-ийн Ерөнхий Захирал

Б.Нэмэхбаатар

"Заг групп"-ийн Ерөнхий Захирал

“Заг” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Нэмэхбаатар нь Политехникийн дээд сургуульд Барилгын инженер мэргэжил, ОХУ–ын Иркутск Удирдлагын институтад Удирдлагын менежерийн боловсрол тус тус  эзэмшсэн МУ-ын барилгын зөвлөх инженер, Гавьяат барилгачин  цолтой.

Тэрээр хөдөлмөрийн гараагаа Монросцветсментийн ажилчин, ахлах машинчаар эхлүүлэн дараагаар нь Улаанбаатар хотын барилга засварын нэгдсэн трестэд инженер, Ерөнхий инженерээр ажиллаж байгаад 1991 онд барилгын салбарын анхдагч аж ахуйн нэгжүүдийн нэг болох  “Заг “ компанийг  үүсгэн байгуулж удирдан одоог хүртэл Ерөнхий захирлаар ажиллаж байгаа. Түүний үүсгэн байгуулсан “Заг” ХХК нь барилгын салбарт тогтвортой хөгжин тэргүүлэхээс гадна худалдаа, уул уурхай боловсрол, аялал жуулчлалын салбарт  үйл ажиллагаа явуулсан охин компаниудаар бизнесийн хүрээгээ тэлж  өдгөө үндэсний бүтээн байгуулагч групп компани болж өргөжөөд байна.    

Н. Эрдэмбаяр

"Заг групп"-ийн Гүйцэтгэх захирал

Н. Эрдэмбаяр

"Заг групп"-ийн Гүйцэтгэх захирал

“Заг”  ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Эрдэмбаяр  нь АНУ-ын Калифорни мужийн “North Star high school”-д ерөнхий боловсрол эзэмшиж төгсөн  Барилгын инженер мэргэжлээр Шинжлэх ухаан технологийн их сургуулийг төгсөж, Санхүү эдийн засгийн дээд сургуульд Бизнесийн удирдлагаар магистрын зэрэг эзэмшсэн.

2006-2012 онд “Заг” ХХК-ийн охин компанийн нэг Энгис ХХК-ийг удирдан Гүйцэтгэх захиралаар ажиллаж байгаад  2012 оноос Начу ХХК-ийг үүсгэн байгуулж Гүйцэтгэх захирлаар ажиллахын зэрэгцээ 2016 оноос Заг ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдон ажиллаж  байна.

Р.Батмэнд

“Заг” ХХК-ийн удирдлагын багийн зөвлөх

Р.Батмэнд

“Заг” ХХК-ийн удирдлагын багийн зөвлөх

“Заг” ХХК-ийн удирдлагын багийн зөвлөх Р.Батмэнд нь Говь-Алтай аймгийн 10 жилийн дунд сургуульд ерөнхий боловсрол эзэмшиж, ЗХУ-ын  Москва хотын Хүнсний технологийн их сургуульд инженер механикч мэргэжил эзэмшин төгсөж  Унгар Улсын Шинжлэх Ухааны Академид техникийн шинжлэх ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан, эдийн засгийн профессор, МУ-ын гавьяат эдийн засагч цолтой.

Р.Батмэнд нь Монгол Улсын Үндэсний Хөгжлийн Дэд Сайд, Монгол Улсын Шадар Сайдын зөвлөх, Мобиком Корпорацийн ерөнхий захирал зэрэг төр засгийн болон хувийн хэвшлийн томоохон албан тушаалыг хашиж байсан арвин их туршлагатай эдийн засагч юм.

Тэрээр 2013 оноос “Заг” ХХК-ийн  Ерөнхий захирлын Зөвлөхөөр ажиллаж байгаад 2015 оноос тус компанийн Захиргаа, Хүний нөөцийн албаны даргаар томилогдон ажиллаж байгаад 2018 оноос эхлэн “Заг” группийн удирдлагын багийн зөвлөхөөр ажиллаж байна.

Д. Чимиддулам

“Заг” ХХК-ийн захиргаа, хүний нөөцийн албаны дарга

Д. Чимиддулам

“Заг” ХХК-ийн захиргаа, хүний нөөцийн албаны дарга

“Заг” ХХК-ийн захиргаа, хүний нөөцийн албаны дарга Д.Чимиддулам нь Улаанбаатар хотын Нийслэлийн 10 жилийн 24-р дунд сургуульд ерөнхий боловсрол эзэмшиж, Гадаад Хэлний Дээд Сургуулийг Англи хэлний орчуулагч мэргэжлээр   төгссөн.

Тэрээр 1998 оноос эхлэн тус компанид ажиллаж байгаа бөгөөд 1998-2000 онд оффис ресепшн, 2000-2015 онд гадаадад ажиллах хүч гаргах  асуудлыг хариуцсан менежер, 2015-2018 онд архив, бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байгаад 2018 оноос эхлэн тус компанийн захиргаа, хүний нөөцийн албыг удирдан ажиллаж байна.

Б. Батболд

“Заг” ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирал

Б. Батболд

“Заг” ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирал

“Заг”ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Б.Батболд нь Улаанбаатар хотын Нийслэлийн 84-р дунд сургуульд ерөнхий боловсрол эзэмшиж төгсөн “Улаанбаатар Эрдэм Оюу” дээд сургуульд нягтлан бодогч мэргэжил эзэмшсэн.

“Заг” ХХК-ийн аж ахуй хангамжийн албаны даргаар 2013 онд томилогдон ажиллаж байгаад  2016 оноос компанийн Санхүүгийн албыг удирдан  санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байна.

Н. Эрдэмбилэг

“Заг “ХХК-н төлөвлөлт, маркетингийн албаны дарга

Н. Эрдэмбилэг

“Заг “ХХК-н төлөвлөлт, маркетингийн албаны дарга

“Заг” ХХК-н төлөвлөлт,  маркетингийн албаны дарга Н.Эрдэмбилэг нь Улаанбаатар хотын “Хобби” 10 жилийн дунд сургуульд ерөнхий боловсрол эзэмшиж, БНХАУ-н Далъян хотод Хятад хэлний боловсрол, Шанхай хотын Тунжийн Технологийн Дээд Сургуульд барилгын инженерийн мэргэжил эзэмшсэн.

Тэрээр 2013 оноос тус компанийн хэрэгжүүлж буй төслийн удирдагчаар ажиллаж байгаад 2018 оноос эхлэн “Заг “ХХК-н төлөвлөлт,  маркетингийн албаны даргаар томилогдон ажиллаж байна.

Г.Ононтуул

“Заг Инженеринг”ХХК-ийн Гүйцэтгэх захирал

Г.Ононтуул

“Заг Инженеринг”ХХК-ийн Гүйцэтгэх захирал

“Заг инженеринг” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Ононтуул нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 жилийн дунд сургуульд ерөнхий боловсрол эзэмшиж  Улаанбаатар хотын Шинжлэх ухаан, технологийн их сургуульд барилгын инженер мэргэжлийг эзэмшин  төгссөн. Мэргэшсэн инженер цолтой.   

2004 онд “Заг “ХХК-ийн барилгын инженерээр ажиллаж хөдөлмөрийн гараагаа эхлүүлж 2011 оноос Ерөнхий инженерээр ажиллаж байгаад 2014 оноос Заг ХХК-ийн охин компани болох “Заг инженеринг” ХХК-ийг удирдан Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Ц.Эрдэмжаргал

“Зэст Өндөр” ХХК-ийн гүйцэтгэх захирал

Ц.Эрдэмжаргал

“Зэст Өндөр” ХХК-ийн гүйцэтгэх захирал

“Зэст-Өндөр” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэмжаргал нь Улаанбаатар хотын Нийслэлийн 10 жилийн 6-р дунд сургуульд ерөнхий боловсрол эзэмшиж, “Цахим Дээд Сургуульд програм хангамжийн инженер мэргэжлээр төгсөж, Санхүү эдийн засгийн дээд сургуульд Бизнесийн удирдлагын ангийг дүүргэсэн.

2012-2018 онд “Заг” ХХК-ийн охин компанийн нэг Энгис ХХК-ийг удирдан Гүйцэтгэх захиралаар ажиллаж байгаад  2018 оноос Заг ХХК-ийн охин компани болох “Зэст-Өндөр” ХХК-ийг удирдан Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Х. Лхагвасүрэн

“Заг-Девелопер” ХХК-ийн гүйцэтгэх захирал

Х. Лхагвасүрэн

“Заг-Девелопер” ХХК-ийн гүйцэтгэх захирал

“Заг-Девелопер” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Лхагвасүрэн нь  Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 2-р дунд сургуульд ерөнхий боловсрол эзэмшиж, Улаанбаатар хотын Дэлгэрхаан Дээд Сургуулийг бизнесийн удирдлага, маркетинг мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн бөгөөд Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд Сургуулийн бизниес удирдлагаар мэргэжил дээшлүүлсэн.

2012-2014 онд “Заг” ХХК-ийн маркетингийн менежер, 2014-2018 онд  маркетингийн албаны даргаар ажиллаж байгаад  2018 оноос Заг ХХК-ийн охин компани болох “Заг-Девелопер” ХХК-ийг удирдан Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.