Хийморь хотхон /тансаг зэрэглэлийн таунхаус/

Манай компанийн 2013 оноос хойш хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн нэг нь Богд хан уулын Чандманын аманд байрлах хийморь хотхон юм. Хийморь төслийн хүрээнд баригдаж буй уг хотхон нь нийт 35 айлын амины орон сууц байхаар зохион байгуулагдсан ба айл бүр 3-4 авто машины зогсоолтой, зоорийн давхар болон бүрэн ашиглалттай дээвэртэйгээ нийлээд 4 давхар бүхий тансаг зэрэглэлийн таун хаусуудаас бүрдэнэ. Гэрийнхээ дотор зохион байгуулалтыг та өөрийн хүссэн шийдэл, интерьер дизайнаар захиалан хийлгэх бүрэн боломжтой ба дотор засал тохижолтыг оршин суугчдын эрүүл мэндэд хор нөлөөгүй экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хийж гүйцэтгэсэн. Түүнчлэн Монголд анх удаа ашиглалттай дээврийн аргыг нэвтрүүлсэн тул та байшингийн бүтэн зүлэгжүүлсэн дээвэр дээр нарлах, мөн найз нөхөдтэйгөө шорлог хийх гэх зэргээр цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой. Бид таны гарт ITZONE брендийн гэрийн ухаалаг удирдлагын системийг суурилуулж өгөх тул таны гарт ердөө Ipad байхад л гэрийнхээ хөшиг, гэрэл, дулаан, домофон хамгаалатын систем бүгдийг буйдан дээрээ сууж байгаад л удирдах боломжтой.