0 шат

тест

I үе шат - Нээлттэй ажлын байр зарлах

Бид нээлттэй байгаа ажлын байруудыг цаг тухайд нь biznestwork.mn, unegui.mn, facebook болон компанийн цахим хуудас зэргүүдээр олон нийтэд нээлттэй зарладаг.

II үе шат - Анкетын сонгон шалгаруулалт

Анкетын шалгаруулалтыг хүний нөөцийн албаны зүгээс ажил горилогчдын бүрдүүлсэн материалаас анализ, тодруулга хийн шалгаруулалтыг явуулна.

​III үе шат - Ажлын ярилцлага

Анкетын шалгаруулалтанд тэнцсэн хүмүүстэй хүний нөөцийн мэргэжилтэн утсаар холбогдож , эхний шатны ярилцлагыг товлоно. Эхний шатны ярилцлагыг хүний нөөцийн менежер хийнэ.

​IV үе шат - Мэдлэг, мэргэжилийн ур чадварыг шалгах тест

Эхний шатны ярилцлаганд тэнцссэн ажил горилогчоос тухайн ажил мэргэжлээс шалтгаалан ур чадварыг тогтоох тест авна.

test

Туршлага

Манай улсын нийгэм эдийн засгийн тогтолцоо шилжихтэй зэрэгцэн "Заг" компани нь 1991 онд Монгол улсын барилгын салбарын ууган компаниудын нэг болон байгуулагдаж байсан түүхтэй. Заг компани нь 28 жилийн арвин туршлагатай компани юм.

Өсөн дэвших боломж

Бидний бизнесийн хөдөлгөх хүч болсон ажилчиддаа манай компани өндрөөр үнэлдэг бөгөөд ажилтан бүрт өөрийгөө нээж, хөгжүүлэх, цаашид хамтдаа өсөн дэвших, амжилтаараа бахархах боломжийг бүрдүүлж ирсэн.

Өрсөлдөхүйц цалин урамшуулал

Ажилтны ур чадвар, туршлага, албан тушаалын түвшин зэргээс хамааруулан цалингийн уян хатан бодлогыг хэрэгжүүлдэг. Мөн ажилтны үр бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор компанид оруулж буй хувь нэмэр, ажлын гүйцэтгэлийг бодитой, шударгаар үнэлж гүйцэтгэлд суурилсан урамшуулал олгодог. 

Нөхөрсөг хамт олон

Ая тухтай ажлын таатай орчинд эерэг хандлага, бүтээлч эрмэлзэлтэй, нөхөрсөг, найрсаг мэргэшсэн хамт олонтой мөр зэрэгцэн ажиллаж, суралцах болно.

Эрүүл мэнд

Бид ажилчидынхаа эрүүл мэндэд анхаарч жилд нэг удаа эмнэлгийн иж бүрэн урьдчилан сэргийлэх үзлэг шинэжилгээнд үнэ төлбөргүй хамруулдаг. Энэ нь эрсэдлээс сэргийлэх хамгаалах зорилготой. 

Спорт

Ажилтнуудынхаа чөлөөт цагийг зөв зохистой, идэвхтэй өнгөрүүлэх зорилгоор сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис явган аялал зэрэг спортын төрлүүдээр хичээллэх боломж бүхий спорт заал төвүүдтэй хамтран ажилладаг. 

​V үе шат - Удирлагатай хийх ярилцлага

Ярилцлага, сорилд хангалттай оноо авсан ажил горилогч нь харъя нэгжийн дарга болон хүний нөөцийн албаны даргатай уулзалт ярилцлага хийнэ

VI үе шат - Шийдвэр гаралт

Ажилтан сонгон шалгаруулсан баг шалгаруулалтын талаар санал дүгнэлтээ компанийн удирдлага /Ерөнхий захирал, Гүйцэтгэх захирал/-д танилцуулан зохих шийдвэр гаргуулна.

VII үе шат - Холбоо барих

Компанийн удирдлагаас шийдвэр гарсны дараа тэнцсэн ажил горилогчийн холбоо барих мэдээллийн дагуу утсаар мэдэгдэж цаг товлон гэрээ байгуулагдана.