0 шат

тест

I үе шат - Нээлттэй ажлын байр зарлах

Бид нээлттэй байгаа ажлын байруудыг цаг тухайд нь biznestwork.mn, unegui.mn, facebook болон компанийн цахим хуудас зэргүүдээр олон нийтэд нээлттэй зарладаг.

II үе шат - Анкетын сонгон шалгаруулалт

Анкетын шалгаруулалтыг хүний нөөцийн албаны зүгээс ажил горилогчдын бүрдүүлсэн материалаас анализ, тодруулга хийн шалгаруулалтыг явуулна.

​III үе шат - Ажлын ярилцлага

Анкетын шалгаруулалтанд тэнцсэн хүмүүстэй хүний нөөцийн мэргэжилтэн утсаар холбогдож , эхний шатны ярилцлагыг товлоно. Эхний шатны ярилцлагыг хүний нөөцийн менежер хийнэ.

​IV үе шат - Мэдлэг, мэргэжилийн ур чадварыг шалгах тест

Эхний шатны ярилцлаганд тэнцссэн ажил горилогчоос тухайн ажил мэргэжлээс шалтгаалан ур чадварыг тогтоох тест авна.

​V үе шат - Удирлагатай хийх ярилцлага

Ярилцлага, сорилд хангалттай оноо авсан ажил горилогч нь харъя нэгжийн дарга болон хүний нөөцийн албаны даргатай уулзалт ярилцлага хийнэ

VI үе шат - Шийдвэр гаралт

Ажилтан сонгон шалгаруулсан баг шалгаруулалтын талаар санал дүгнэлтээ компанийн удирдлага /Ерөнхий захирал, Гүйцэтгэх захирал/-д танилцуулан зохих шийдвэр гаргуулна.

VII үе шат - Холбоо барих

Компанийн удирдлагаас шийдвэр гарсны дараа тэнцсэн ажил горилогчийн холбоо барих мэдээллийн дагуу утсаар мэдэгдэж цаг товлон гэрээ байгуулагдана.