Начу ХХК

Монгол улсын хувьд байгалийн сайхнаараа гадаад дотоодын иргэдийг татаад зогсохгүй амарч аялах тухтай орчин, үзвэр үйлчилгээний газруудын томоохон цогцолборыг барьж, тэдний хүсэл шаардлага, эрэлт хэрэгцээнд нийцүүлэх нь нэн чухал болоод байна. Тэгвэл Заг компани нь энэхүү эрэлт хэрэгцээг урьдчилан харж, 7 сая жилийн настай Дэлхийн цэвэр усны нөөцийн 1 хувийг бүрдүүлдэг Хөвсгөл нуурын эрэг дагуу Хатгалаас 20 км-т байрлах 2.5 га газар бүхий Байгалийн цогцолбор газарт амралт жуулчны баазыг 2016 онд байгуулан ажиллуулж эхлээд байна. Тус амралт жуулчны бааз нь нэг ээлжиндээ

100 орчим хүн хүлээн авах хүчин чадалтай бөгөөд аялагч амрагчдын тав тухтай амрах нөхцлийг бүрэн бүрдүүлсэн. Тус жуулчны бааз нь энтертайнмент чиглэл рүү их анхаарсан бөгөөд цагийг зугаатай өнгөрүүлэх, усан болон газрын аялал, спортын зориулалттай төрөл бүрийн тоног төхөөрөмжүүд гэх зэрэг Монголд анхдагч бөгөөд шинэлэг бүхнийг бүрэн бүрдүүлсэн байна.

Байгуулагдсан он 2014
Нийт ажиллагсдын тоо 15
Үйл ажиллагааны чиглэл Ар Царам жуулчны бааз
Хөрөнгө оруулагчид ЗАГ ГРҮПП
Хаяг Хөвсгөл Аймаг, Хатгал Сум, Жанхайн даваа
Утас 88025745, 83180245
Мэдээлэл www.artsaram.mn