CRESTRON – Гэрийн ухаалаг системийн танилцуулга

Шинэ технологийг талархан хүлээн авагч танд Хийморь хотхоны зүгээс барьж буй нэгэн бэлэг бол Crestron ухаалаг гэрийн систем юм. Бүгдийг өөрийн ухаалаг утас болон таблетнаас удирдана гээд төсөөлдөө…

Та Crestron-ийг сонгосноор дараах шинэ боломжуудыг мэдрэх боломжтой

Автоматжуулалт, хяналтын системээр дагнан үйл ажиллагаагаа явуулдаг мэдээлэлийн технологийн тэргүүлэгч компани болох CRESTRON компаний гэрийн автоматжуулалтын системийг суурилуулж өгсөн.

Таны гэрт автоматжуулалтын систем суурилуулж өгснөөр:

Эрчим хүчний хэмнэлт хийх боломж: Тусгай мэдрэгч төхөөрөмжүүд өрөө бүрт байрласнаар өрөөнд хүн орж ирмэгц автоматаар гэрэл асаах, тухайн хүний дуртай телевизийн суваг, эсвэл дуу хөгжмийг автоматаар тавих бөгөөд харин өрөөнөөс гармагц эргээд амралтын горим руу бүх төхөөрөмжийг шилжүүлнэ.
Халаалт, хөргөлт, агааржуулалт систем (HVAC): Гэрт ямар ч хүн үлдээгүй байгаа үеийг автоматаар мэдрэн халаалт болон хөргөлтийн системийг амралтын горимд шилжүүлнэ. Гэрийн эзэд эргэж ирмэгц бүх систем автоматаар ажиллаж халаалт, хөргөлт хэвийн ажиллагаандаа шилжинэ.
Аюулгүй функцүүд: Нарийн мэдрэгч бүхий галын дохиолол нь утааг маш хурдан мэдэрч гал гарахаас өмнө дохиололыг идэвхижүүлнэ. Галын дохиолол ажиллаж байх үед гэрийн бүх гэрэл зэрэг анивчиж гэрт байгаа хүмүүс болон ойр хавийн хүмүүс, хөршүүдэд дохио өгөх боломжтойн дээр гэрийн эзний утасруу, эсвэл дохиолол хамгаалалтын албаны утасруу автоматаар залгаж мэдээлэл хүргэдэг. Энэхүү дохиолол нь хулгайн халдлагаас мөн адил зарчмаар хамгаална.
Энтертаймент: Гэртээ суурилуулсан бүх төрлийн цахилгаан төхөөрөмжийг нэгдсэн байдлаар удирдах, ажиллуулах боломжтой. Та өрөө бүхэндээ ижил хөгжим дуугарах, телевизийн ижил суваг бүх телевизээр гарах, эсвэл романтик үдшийн зоог, цонхны хөшигөө автоматаар хааж нээх, шоу цэнгээнд зориулж гэрэл бүдгэрэх зэрэг энтертайментын бүх төрлийн шийдлүүдээ нэг удирдлагаараа удирдах боломжтой.
Цэцэрлэг, талбайн арчилгаа: Автомат усалгааны систем, хүлэмжийн температур тохируулах автомат салхивч зэрэг системүүдийг гэр орчмын цэцэрлэг, талбайдаа нэвтрүүлэх боломжтой.