Эрхэм хүндэт анд нөхөд, хамтран ажиллагч нараа!
Компаниа танилцуулах ялдамд Та бүхэнтэй учран золгож, мэндчилэх завшаан тохиож байгаад баяртай байна.
Заг групп холбогдох салбаруудад зах зээлээ өргөжүүлэн тэлж, түүнд эзлэх байр суурь, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлсээр ирсний үр дүнд зөвхөн мэргэжлийн хүрээнд бус олон нийтэд танигдсан, өрсөлдөх чадвар сайтай групп компани болж хөгжив. Үүнд өндөр мэдлэг, ур чадвар сайтай, зөв хандлагата бүхий манай удирдах болон гүйцэтгэх шатны ажилтнууд, бизнесийн салбарын анд нөхөд, түншүүд онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн юм. Иймээс бидний санхүүгийн хүч чадал, удирдлага, технологийн түвшин сайжирсан билээ.
Үүний үр дүнд өнгөрсөн жилүүдэд тохиолдсон шинэ сорилт бэрхшээлийн өмнө сөхрөлгүй, харин ч ажлын шинэ хэлбэр, арга барилд суралцаж, дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө шургуу зүтгэсний үр дүнд группийн хэмжээнд үйл ажиллагаа жигд явж, тус тусын бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлснийг бахархан тэмдэглэж байна.
Бид ажиллагсадынхаа нийгмийн байдалд илүү анхаарал хандуулж жил бүр 1-2 хүнд 1-3 өрөө нийт 55 хүнд орон сууц, 30 хүнд хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууц худалдан авах, эрх олгож ипотекийн зээлд хамруулах дэмжлэг үзүүлээд байна.
Бид үүсгэн байгуулагдсаныхаа 30 жилийн ойг өнгөрсөн онд хөдөлмөр, бүтээлээрээ тэмдэглэн өнгөрүүлсний дээр энэхүү өндөрлөгөөс группийнхээ ирээдүйг урьдичлан төсөөлж бизнес стратегийн шинэ төлөвлөгөө боловсруулан батлаж, түүнийгээ хэрэгжүүлэх шатанд ороод байна. Бидний ирээдүйн үр дүнг тодорхойлсон энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд манай ажилтнуудын шаргуу хөдөлмөр, зүтгэл, анд нөхөд, түншүүдийн сэтгэл харамгүй дэмжлэг чухал үүрэгтэй байх болно.
Ийнхүү бидний үйл ажиллагаа шинэ үе шатанд орж, барилга, боловсрол, уул уурхай, аялал жуулчлалын салбарын үр ашгийг нэмэгдүлэх, уламжлалт зах зээлээ бэхжүүлэх, шинэ зах зээлд гарахын төлөө олон улсад өрсөлдөхүйц бүтээгдүүн, үйлчилгээ экспортлогч компани болж хөгжих зорилт бидний өмнө тулгарч байна.
Манай хувьцаа эзэмшигчид, хамт олон, ханган нийлүүлэгчид, хэрэглэгч, захиалагч, оролцогч талууд, хамтран ажиллагч байгууллагуудын дэмжлэгтэйгээр дэвшүүлсэн зорилтдоо хүрнэ гэдэгт итгэл дүүрэн байна.
Та бүхний ажил үйлс бүтэмжтэй, эрүүл энх байхын өлзийтэй ерөөл дэвшүүлье.
Манай улсын нийгэм эдийн засгийн тогтолцоо шилжихтэй зэрэгцэн “ЗАГ” компани нь 1991 онд Монгол Улсын барилгын салбарын ууган компаниудын нэг болон байгуулагдаж байсан түүхтэй. Өнгөрсөн хугацаанд бизнесээ өргөжүүлэн тэлж барилгын материал үйлдвэрлэл, боловсрол, уул уурхай, аялал жуулчлалын салбарт нийт 11 охин, 2 хөрөнгө оруулалттай компани, 500 орчим ажилтан албан хаагч бүхий Монгол Улсын томоохон групп компани болон өргөжөөд байна.
БИД шинэ технологи, аюулгүй ажиллагаа, чанарыг эрхэмлэн үргэлж суралцагч, тогтвортой хөгжигч хамт олон байна.
Олон улсад өрсөлдөхүйц бүтээгдэхүүн, үйлчилгээ экспортлогч компани болно.
✔ Аюулгүй ажиллагаа ✔ Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар ✔ Мэргэжлийн боловсон хүчин ✔ Хүмүүнлэг, хууль дээдлэх ёс ✔ Нэгдмэл байдал, хамтын хөгжил ✔ Итгэл
ЛОГО БҮТСЭН ТҮҮХ – 1991 ОН
Манай лого компанийн нэрийн эхний латин "Z" үсгийн хэлбэртэй, дотроо агуулсан бөмбөрцөг нь долгиолсон зураасаар дүрслэгдсэн байдаг. Логоны утга санаа нь эх дэлхийн хязгааргүй орон зай, цаг хугацаанд тулгарах бүхнийг даван туулж, тасралтгүй мөнхийн хөдөлгөөнд оршин, хөгжиж байхын бэлгэдэл бөгөөд хөх ба цэнхэр өнгө итгэлцэл, мэргэжилдээ үнэнч шударга байдгийг илтгэдэг юм. Уг логог Дүрслэх урлагийн дунд сургуулийг 1981 онд уран зураач, Москва хотын Үйлдвэр урлагийн дээд сургуулийг 1991 онд үйлдвэрлэлийн дизайнер мэргэжлээр тус тус төгссөн зураач Доржжадамбын ЭРДЭМБИЛЭГ асан дээд сургуулиа дөнгөж төгссөний дараа ЦАГ ХУГАЦАА, ОРОН ЗАЙ, МӨНХИЙН ХӨДӨЛГӨӨН-ийг илэрхийлэн 1991 оны 8 сард зурсан түүхтэй. Тэрээр хожмоо Чингис Хааны хөшөө цогцолбор, Их Майдар, Морин хуур цамхаг зэрэг төслийг санаачлан, бүтээснээрээ монгол түмний хүндлэлийг хүлээсэн Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Дэлхийн Оюуны өмчийн алтан медаль хүртсэн эрхэм хүн байсан билээ.
Барилга угсралт, Инженеринийн байгууламж, Авто зам, гүүрийн байгууламж угсралт чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
ДэлгэрэнгүйСэлэнгэ аймгийн Ерөө суманд уул уурхайн операторын цогц үйлчилгээг үзүүлж байна.
ДэлгэрэнгүйМонгол Коосен↠Техник Технологийн Политехник Коллеж↠Техник Технологийн Дээд Сургууль гэсэн гурван шаталсан сургалттайгаар үйл ажиллагаагаа явуулж...
ДэлгэрэнгүйХөвсгөл нуурын эрэг дээр байгалийн үзэсгэлэнт газар жуулчны бааз байгуулан ажиллаж байна.
Дэлгэрэнгүй