loader
Welcome to Zag Group web info@zag.mn

About group

Home / About us
Мэндчилгээ | Zag Group

Мэндчилгээ

Эрхэм хүндэт анд нөхөд, хамтран ажиллагч нараа!

Компаниа танилцуулах ялдамд Та бүхэнтэй учран золгож, мэндчилэх завшаан тохиож байгаад баяртай байна.   

Заг групп холбогдох салбаруудад зах зээлээ өргөжүүлэн тэлж, түүнд эзлэх  байр суурь, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлсээр ирсний үр дүнд зөвхөн мэргэжлийн хүрээнд бус олон нийтэд танигдсан, өрсөлдөх чадвар сайтай групп компани болж хөгжив. Үүнд өндөр мэдлэг, ур чадвар сайтай, зөв хандлагата бүхий манай удирдах болон гүйцэтгэх шатны ажилтнууд, бизнесийн салбарын анд нөхөд, түншүүд онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн юм. Иймээс бидний санхүүгийн хүч чадал, удирдлага, технологийн түвшин сайжирсан билээ.    

Үүний үр дүнд өнгөрсөн жилүүдэд тохиолдсон шинэ сорилт бэрхшээлийн өмнө сөхрөлгүй, харин ч ажлын шинэ хэлбэр, арга барилд суралцаж, дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө шургуу зүтгэсний үр дүнд группийн хэмжээнд үйл ажиллагаа жигд явж, тус тусын бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлснийг бахархан тэмдэглэж байна.

Бид ажиллагсадынхаа нийгмийн байдалд илүү анхаарал хандуулж жил бүр 1-2 хүнд 1-3 өрөө нийт 55 хүнд орон сууц, 30 хүнд хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууц худалдан авах, эрх олгож ипотекийн зээлд хамруулах дэмжлэг үзүүлээд байна.

 Бид үүсгэн байгуулагдсаныхаа 30 жилийн ойг өнгөрсөн онд хөдөлмөр, бүтээлээрээ тэмдэглэн өнгөрүүлсний дээр энэхүү өндөрлөгөөс группийнхээ ирээдүйг урьдичлан төсөөлж бизнес стратегийн шинэ төлөвлөгөө боловсруулан батлаж, түүнийгээ хэрэгжүүлэх шатанд ороод байна. Бидний ирээдүйн үр дүнг тодорхойлсон энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд манай ажилтнуудын шаргуу хөдөлмөр, зүтгэл, анд нөхөд, түншүүдийн сэтгэл харамгүй дэмжлэг чухал үүрэгтэй байх болно.  

Ийнхүү бидний үйл ажиллагаа шинэ үе шатанд орж, барилга, боловсрол, уул уурхай, аялал жуулчлалын салбарын үр ашгийг нэмэгдүлэх, уламжлалт зах зээлээ бэхжүүлэх, шинэ зах зээлд гарахын төлөө олон улсад өрсөлдөхүйц бүтээгдүүн, үйлчилгээ экспортлогч компани болж хөгжих зорилт бидний өмнө тулгарч байна. 

Манай хувьцаа эзэмшигчид, хамт олон, ханган нийлүүлэгчид, хэрэглэгч, захиалагч, оролцогч талууд, хамтран ажиллагч байгууллагуудын дэмжлэгтэйгээр дэвшүүлсэн зорилтдоо хүрнэ гэдэгт  итгэл дүүрэн байна.

Та бүхний ажил үйлс бүтэмжтэй, эрүүл энх байхын өлзийтэй ерөөл дэвшүүлье.

 

ЗАГ группийн
ерөнхийлөгч   Б.Нэмэхбаатар
 
Zag Group

Бид юу хийдэг вэ

Заг группийн танилцуулга

Манай улсын нийгэм эдийн засгийн тогтолцоо шилжихтэй зэрэгцэн “ЗАГ” компани нь 1991 онд Монгол Улсын барилгын салбарын ууган компаниудын нэг болон байгуулагдаж байсан түүхтэй. Өнгөрсөн хугацаанд бизнесээ өргөжүүлэн тэлж барилгын материал үйлдвэрлэл, боловсрол, уул уурхай, аялал жуулчлалын салбарт нийт 11 охин, 2 хөрөнгө оруулалттай компани, 500 орчим ажилтан албан хаагч бүхий   Монгол Улсын томоохон групп компани болон өргөжөөд байна.

Эрхэм зорилго | Zag Group

Эрхэм зорилго

БИД эв нэгдэл, аюулгүй ажиллагааг дээдэлж ёс зүйтэй нийгмийн хариуцлагаа ухамсарлан, тогтвортой хөгжилд тэмүүлэн ажиллаж, хэрэглэгчийн хэрэгцээ, хүсэл мөрөөдлийг нь биелүүлэх ЧАНАРТАЙ БАЯЛАГ-ийг бүтээнэ.

Алсын хараа | Zag Group

Алсын хараа

Хүнээ дээдэлж ЧАНАРААР ТАНИГДСАН, салбартаа манлайлах БАЯЛАГ БҮТЭЭГЧ КОМПАНИ болно.

Үнэт зүйлс | Zag Group

Үнэт зүйлс

✔ Ажилтан ✔ Хүнлэг бизнес ✔ Итгэлтэй харилцаа ✔ Хамтын хөгжил ✔ Нэгдмэл байдал

Брэндийн танилцуулга | Zag Group

Заг нэрийн тайлбар

Брэндийн танилцуулга

Lorem Ipsum has been the industry's standard dummy text ever since the 1500s, when an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not only five centuries, but also the leap into electronic typesetting, remaining essentially unchanged.

Удирдлагын баг

Б.Нэмэхбаатар | Zag Group

Б.Нэмэхбаатар

ЗАГ ГРУПП

Ерөнхийлөгч

Н.Эрдэмбаяр | Zag Group

Н.Эрдэмбаяр

ЗАГ ГРУПП

Гүйцэтгэх захирал

Х.Лхагвасүрэн | Zag Group

Х.Лхагвасүрэн

ЭНГИС ХХК

Гүйцэтгэх захирал

Г.Ононтуул | Zag Group

Г.Ононтуул

ЗАГ ИНЖЕНЕРИНГ ХХК

Гүйцэтгэх захирал

Д.Чимиддулам | Zag Group

Д.Чимиддулам

ЗАГ ГРУПП

Захиргаа хүний нөөцийн албаны захирал

Б.Батболд | Zag Group

Б.Батболд

ЗАГ ГРУПП

Захирал

Ц. Баярмаа | Zag Group

Ц. Баярмаа

ТТДС, ТТПК

Ерөнхий захирал

М. Сэргэлэн | Zag Group

М. Сэргэлэн

МОНГОЛ КООСЭН ТЕХНОЛОГИЙН КОЛЛЕЖ

Захирал

Our history

  • 1991 он

    ЗАГ ГРУПП ҮҮСГЭН БАЙГУУЛАГДАВ

    1991 онд Ардчилсан нийгэм тогтсоны дараа улс орон төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт эдийн засаг руу шилжихэд хувийн салбар цоо шинээр үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд тэр бүхний эхлэл барилгын салбарын анхны хувийн хэвшлийн түүчээ болж Улаанбаатар хотын “Барилга Засварын Нэгдсэн Трест”-н 100 айлд байрлах аж ахуй болох 470 м2 үйлдвэрийн барилга, контор, гараж, 7070 м2 газрыг өмч хувьчлалын цэнхэр тасалбараар худладан авч БНМАУ-н Улаанбаатар Хотын Ардын Хурлын Гүйцэтгэх Захиргааны 1991 оны 01-р сарын 24 ний өдрийн №17 тоот тогтооолоор ЗАГ пүүс нэртэйгээр анх байгуулагдсан бөгөөд барилга засвар, барилгын материалын худалдаа гэсэн хоёр чиглэлээр трестийн ахлах нягтлан бодогч Магсаржавын НОРОВ-той хамтран хоёр талаасаа тэнцүү хэмжээгээр хувь хөрөнгөө нийлүүлж хоёр гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй.

  • 1996 он

    “ЗАГ” ББХК

    1993 оноос Улсын бүртгэлийн газраас хувиараа хөдөлмөр эрхэлж байсан бүх аж ахуй нэгжүүдийг “Бүрэн Бус Хариуцлагатай Компани” гэж нэрлэх болсноор «ЗАГ» ББХК болсон.

  • 1998 он

    ОХУ-д ажилчид ажиллав

    ЗАГ пүүс нь 1993 онд барилгын салбарт ажлын байр хомстож эхэлсэн учир анх удаа ажилчдаа ОХУ-ын Якутск, Нерюнгри хотын СУ-Проистрой барилгын удирдах газартай гэрээ байгуулж, гэрээгээр ажиллуулсан бөгөөд ажилтнууд ажил, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж улмаар орлого санхүүгийн хувьд ч ахисан бөгөөд өндөр сэтгэл ханамжтай ирсэн байна.

  • 1999 он

    Туул рестораны засвар шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэв

    “Заг” ББХК нь 1994 онд инженер техникийн болон мэргэжлийн ажилтнаар бэхэжсэн барилгын ажлын туршлагатай мэргэжлийн чадварлаг хамт олны хүчээр Туул рестораны засвар шинэчлэлтийн ажлыг хугацаанд нь чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн.

  • 2003 он

    Монголд анх удаа 9 нүхтэй Гольфийн талбай байгуулав.

  • 2006 он

    ・Техник Технологийн коллежийг хувьчилж авав. ・“Энгис” ХХК-г байгуулав.

  • 2012 он

    БСШУ-ны Сайдын тушаалаар ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ-г байгуулав.

  • 2012 он

    Оюу Толгой төслийн шилдэг ханган нийлүүлэгчээр шалгаран одоог хүртэл ханган нийлүүлэгчээр ажиллаж байна.

  • 2014 он

    ・“Заг-Инженеринг “ХХК-ийг үүсгэн байгуулав. ・ТТДС-ийн харьяа Монгол Коосэн Технологийн Коллежийг үүсгэн байгуулав.

  • 2015 он

    Төмрийн хүдрийн баяжуулах үйлдвэр ашиглалтанд оруулав.

  • 2016 он

    Аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалт хийж Хөвсгөл аймагт жуулчны бааз ашиглалтад оруулав.

  • 2018 он

    ОЮУТОЛГОЙ – ХАНБОГД чиглэлийн 35.1км авто замын төслийн 32м 64м гүүр ашиглалтанд оруулав.

  • 2021 он

    “ЗАГ” ХХК

    “Заг” ББХК нь 1996 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн 2061821 гэсэн бүртгэлийн дугаартай “ЗАГ” ХХК болсон бөгөөд барилга угсралт, засвар, аялал жуулчлал, худалдааны чиглэлээр үйл ажиллагаагааны чиглэлээ өргөжүүлсэн байна.

  • 2022 он

    ・Сэлэнгэ аймгийн Ерөө суманд хайгуулын талбайд “Хандгайт” төсөл эхлэв. ・Өмнөговь аймаг, Цагаан Хадаас Гашуун Сухайт хилийн боомт хүртэлх 18.6 км автозамыг барьж улсын комисст хүлээлгэн өгөв.

    Business sectors

    Барилга угсралт

    Барилга угсралт

    Заг Инженеринг ХХК нь барилга угсралт, авто зам, гүүрийн байгууламж, барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр үйл...

    Read more
    Барилга угсралт
    Уул уурхай

    Уул уурхай

    Ар Царам жуулчны бааз нь Улаанбаатар хотоос 10 км Хатгал тосгоноос 45 км-н зайд Хөвсгөл...

    Read more
    Уул уурхай
    Боловсрол

    Боловсрол

    Техник Технологийн Дээд сургууль нь 1984 онд Барилгын техник мэргэжлийн 5-р сургууль нэртэйгээр байгуулагдсанаас хойш...

    Read more
    Боловсрол
    Аялал жуулчлал

    Аялал жуулчлал

    Ар Царам жуулчны бааз нь Улаанбаатар хотоос 10 км Хатгал тосгоноос 45 км-н зайд Хөвсгөл...

    Read more
    Аялал жуулчлал

    Our partners

    • MSM
    • Golomt bank
    • Prestige Engineering
    • Monkhor us international
    • Puzzle Haus
    • Top Quality & Good Service
    • ШУТИС
    • BLAST company
    • ARJRoad
    • Nomads
    • Unitel
    • Оюу толгой
    • SGS Mongolia
    • TDB
    • МАК
    • Монцемент
    • Barloworld
    • ADB
    • ЭСТО ХХК
    • Хаан банк
    • Петровис
    • MERA