НҮБ-ын ерөнхий ассамблейгаас жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг “Ахмадын баяр” болгон тэмдэглэж байхыг тунхагласны дагуу манай улс 1992 оноос хойш энэ өдрийг тэмдэглэсээр ирсэн.
Энэхүү баяраар бид Заг группийн 30 гаруй жилийн түүхийг хамтдаа бүтээсэн үе үеийн буянт ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлж “Ахмадаа хүндэтгэе” ахмадын баярын өдөрлөгийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай билээ.
Энэхүү өдөрлөгийг зохион байгуулснаар ирээдүй хойч үе болсон залуусаа ахмадаа хүндэтгэх, үндэсний өв соёлоо сурталчлах үйлсэд уриалах, ахмадуудынхаа туршлага мэдлэгийг өвлүүлэх, үнэтэй сургааль, зөвлөгөөгөө сонсох ач холбогдолтой болно.
Ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан, улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө залуу нас, халуун сэтгэлээ зориулан уйгагүй хөдөлмөрлөж, шаргуу зүтгэсэн үе үеийн ахмадууд, Та бүхэндээ Олон Улсын Ахмадын баярын өдрийг тохиолдуулан чин сэтгэлийн халуун мэнд, энх тунх, аз жаргалтай, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.