loader
Заг групп вэб сайтад тавтай морил info@zag.mn

Мэдээ мэдээлэл

Нүүр / Мэдээ мэдээлэл

Нийгмийн хариуцлагын хүрээнд баримтлах бодлого

2022.11.22
Нийгмийн хариуцлагын хүрээнд баримтлах бодлого | Zag Group

ЗАГ  Групп бол ажилтан, нийгэм, эх орон, байгаль орчны өмнө хүлээх өндөр үүрэг, хариуцлагатай компани юм. 

Бид ажилтнуудаа хүрэлцээтэй цалин хөлс, эрүүл аюулгүй ажлын байртай, зохих боловсрол, ур чадвартай байлгах, түүнийгээ байнга дээшлүүлэх, суралцах бололцоогоор хангадаг. 

Төр засгийн өмнө  хуулиар хүлээсэн үүрэг болох татвар, хураамж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг цаг хугацаанд нь үнэнч шударгаар төлж улсын төсвийн бүрдүүлэлтэд хувь нэмрээ оруулдаг. 

Нийгмийн хариуцлагын хүрээнд ажлын байр олноор бий болгон түүнийгээ тогтвортой хадгалах бодлого баримталж иргэдийн орлого, амьжиргааны түвшний өсөлтийг дэмждэг. 

Бид байгаль орчинд халгүй, эрчим хүчний хэмнэлттэй  технологийг ашиглах, нөхөн сэргээх ажлыг дэмжих замаар нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж ирлээ. 

Өмнө дурдсан хүрээнд дараах бодлогыг цаашид хэрэгжүүлнэ. Үүнд:

Ажилтнуудын нийгмийн хамгаалал: ЗАГ группийн хэмжээнд ажилтнуудын цалин хөлсийг тэдний гүйцэтгэлийн үр дүнг харгалзан тогтвортой нэмэгдүүлэх, компанид үр бүтээлтэй, тогтвортой ажиллаж байгаа ажилтнуудыг орон сууцаар хангах, хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууцтай болох  боломжуудыг олгох болон бусад төрлийн урамшуулалд хамруулах зэрэг бодлого баримтлана. 

Ажиллагчдын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл мэндэд онцгой анхаарч тусгай хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэхийн дээр нийт ажиллагчдаа  жил бүр  эмнэлгийн бүрэн үзлэг шинжилгээнд компанийн зардлаар хамруулж байна. Харьяа компаниудын үндсэн чиглэл болон ажлын байрны онцлог, нөхцөлөөс хамаарч  нийгмийн халамж, хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлэн ажиллах болно. Мөн ХАБЭА-н удирдлагын тогтолцоог өндөр түвшинд хөгжүүлэх, ялангуяа, сургалт, хяналт-шинжилгээ, үнэлгээг улам сайжруулж улмаар осол, гэмтлийн тохиолдлыг 0 (тэг) байлгах бодлогыг хэрэгжүүлэх болно.

Группийн хэмжээнд ажилтнуудын боловсрол, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх насан туршын боловсролын тогтолцоо бий болгож түүнд ажилтнууд өргөн хүрээнд оролцож өөрсдийн хэрэгцээг хангадаг байх бодлого  баримтлана.  

  Бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийгэм, иргэдэд өгөөжтэй нийгмийн зохион байгуулалттай үйл ажиллагааг дэмжиж хандив, тусламж өгч, ивээн  тэтгэх бодлогыг чухалчилан үздэг  бөгөөд жил бүр тусгай төлөвлөгөө, төсвийг батлан хэрэгжүүлнэ. “Хөдөлмөрийн тухай хууль”, “Нийгмийн даатгалын тухай хууль”ийн дагуу дотоод журмууд боловсруулан мөрдөж, ажиллагсдын нийгмийн хамгааллын талаар байнга анхааран ажиллана. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллах боломжтой ажлын байранд  тэднийг ялгаварлан гадуурхагдахгүй ажиллах боломж, орчин нөхцлөөр ханган ажиллуулна. 

Хүүхэд, залуучуудыг дэмжих бодлогын хүрээнд оюутан залуусын боловсролыг дэмжих, үндэсний болон орчин үеийн соёл урлаг, багийн спортыг түлхүү хөгжүүлэх, өнчин хүүхдүүд, нийгмийн эмзэг бүлэгт туслах ажлыг түлхүү явуулна.

Байгаль орчныг хамгаалах бодлого: Бидний эрхэлж байгаа бизнесийн бүхий л үйл ажиллагаа компанид үр ашигтай байхаас гадна нийгэмд үр өгөөжтэй, байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх тогтвортой хөгжлийн зарчмыг баримтлах бөгөөд байгаль, экологийн стандартад нийцсэн техник, технологиор өндөр чанартай үйлчилгээ, бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох бодлого баримтлана. Группээс хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдэд нийгэм, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ хийлгэж түүний дагуу зохих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Төрийн болон бизнесийн хүрээн дэх хамтрагч, хэрэглэгч, түншүүдийнхээ эрх ашгийг ямагт хүндэтгэн үзэж хамтран ажиллахын дээр тэдэнд найдвартай, шуурхай ажил үйлчилгээ үзүүлэх бодлого баримтална.

Хууль бус үйлдэл, эрх тэгш бус байдлыг үл тэвчих бодлого: Ажлын байрны дарамт, бэлгийн дарамт, авилга, жендрийн тэгш бус байдал зэрэг бүх төрлийн хүчирхийлэл, дарамт шахалт, ялгаварлан гадуурхалтын эсрэг бодлого баримталж, тусгай хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлж ажиллана.